МАБ асуумжууд ямар стандарт дээр тулгуурлаж байна вэ?
Энэхүү портал дахь 134 асуумж нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бэлэн байдлыг ойлгоход чиглэсэн бөгөөд олон улсын сайн туршлага, хяналтын загваруудыг нийцүүлэн тайлбарласан.
ISO/IEC 27001:2022
Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо
Байгууллага бодлого, эрсдэлийн удирдлага, хариуцлага, хяналт, тасралтгүй сайжруулалтыг тогтолцооны түвшинд хэрэгжүүлэхэд чиглэдэг олон улсын стандарт.
PDF үзэх
NIST SP 800-53 Rev.5
Аюулгүй байдлын хяналтын нарийвчилсан заавар
Систем, хэрэглэгч, өгөгдөл, сүлжээ, үйл ажиллагааны хамгаалалтыг хяналтын түвшинд задлан тайлбарласан техникийн болон удирдлагын дэлгэрэнгүй удирдамж.
PDF үзэх
CIS Controls
Аюулгүй байдлын сайн туршлага
Байгууллагын өдөр тутмын хамгаалалтад шууд хэрэгжүүлэхэд ойлгомжтой, богино хугацаанд үр дүн гаргахад чиглэсэн хамгаалалтын тэргүүлэх хяналт, аргачлалууд.
PDF үзэх
Харьцуулалтын хүснэгт
24 шалгуур стандартуудтай хэрхэн уялдаж байна вэ
Мэдээллийн аюулгүй байдлын 24 дэд шалгуур бүр нь олон улсын стандарт, хяналтын хүрээнүүдтэй тодорхой уялдаа холбоотой. Доорх хүснэгтэд тухайн шалгуур бүрийг ISO/IEC 27001:2022, NIST SP 800-53 Rev.5, CIS Controls-той хэрхэн холбож ашиглаж байгааг харууллаа.
| № | Шалгуур | ISO/IEC 27001:2022 | NIST SP 800-53 Rev.5 | CIS Control |
|---|---|---|---|---|
| 1 | Зөвхөн эрхтэй хэрэглэгч мэдээлэлд нэвтрэх | A.5.15 | AC-1, AC-2, AC-6 | 4 |
| 2 | Мэдээллийн шифрлэл хийгдсэн | A.8.24 | SC-12 to SC-28 | 3, 13 |
| 3 | Нэвтрэх эрхийн хяналт сайн уу | A.5.18 | AC-2, AC-3, AC-5 | 4 |
| 4 | Мэдээлэл эвдэрч, өөрчлөгдөхөөс хамгаалагдсан уу | A.8.9 | SI-7, SC-28 | 14 |
| 5 | Тэмдэглэл, лог бүртгэл хадгалагдаж буй эсэх | A.8.15 | AU-2 to AU-12 | 8 |
| 6 | Файл болон өгөгдлийн баталгаажуулалт | A.8.9, A.8.11 | SC-12, SC-13, SI-10 | 3, 14 |
| 7 | Системүүд тасралтгүй ажиллах чадвартай юу | A.5.29 | CP-1 to CP-10 | 11 |
| 8 | Нөөцлөлт болон сэргээх төлөвлөгөө байгаа юу | A.8.13 | CP-6, CP-9 | 11 |
| 9 | DDoS, сервер унтралтын эсрэг хамгаалалт | A.8.16 | SC-5, SC-24 | 9 |
| 10 | Хэрэглэгчийн эрхийг зөв тодорхойлсон уу | A.5.16 | AC-2, AC-5 | 4 |
| 11 | Эрхүүдийг хянах, хязгаарлах арга хэмжээ | A.5.17 | AC-6, AC-7 | 4 |
| 12 | Нэвтрэлт бүрийг лог хийж хадгалж байгаа юу | A.8.15 | AU-2, AU-6, AU-12 | 8 |
| 13 | Firewall, IDS/IPS ашиглаж байгаа юу | A.8.20 | SC-7, SC-32 | 9 |
| 14 | VPN болон хандалтын хамгаалалт | A.8.20, A.8.21 | AC-17, SC-12, SC-13 | 12 |
| 15 | Сүлжээний сегментчлэл хийсэн эсэх | A.8.20 | SC-7 | 9 |
| 16 | Аюулгүй байдлын бодлого бий юу | A.5.1 | PL-1 | 1 |
| 17 | Ажилтнууд хамгаалалтын талаар мэдлэгтэй юу | A.6.3 | AT-2, AT-3, AT-4 | 14 |
| 18 | Стандартад нийцсэн баримт бичгүүд | A.5.2, A.5.3 | PL-2, PL-4 | 1 |
| 19 | Эрсдэлийг үнэлсэн үү? | A.5.4 | RA-1 to RA-7 | 2 |
| 20 | Дотоод аудит хийсэн үү? | A.9.2 | CA-2, CA-7 | 2 |
| 21 | Эрсдэл бууруулах арга хэмжээ төлөвлөсөн үү? | A.5.4, A.6.1 | RA-3, PM-9 | 2 |
| 22 | Пентест хийсэн үү? | A.5.29 | CA-8, SI-4 | 20 |
| 23 | CVE, Zero-Day шалгасан уу? | A.8.7 | SI-2, RA-5 | 7 |
| 24 | Сэрэмжлүүлэг, хамгаалалт шинээр нэмэгдсэн үү? | A.5.30 | IR-6, IR-9, SI-5 | 6, 7, 18 |
Тайлбар:
- ISO/IEC 27001:2022 — Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт.
- NIST SP 800-53 Rev.5 — АНУ-ын NIST боловсруулсан аюулгүй байдлын хяналтын нарийвчилсан заавар.
- CIS Controls — Center for Internet Security байгууллагын боловсруулсан аюулгүй байдлын сайн туршлага, удирдамж.